logo

Буухиа элч

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 07 сарын 01

1. Ерөнхий зүйл

Энэхүү нууцлалын бодлого нь Ebuuhia үйлчилгээг (цаашид “Үйлчилгээ” гэх) ашиглах явцад таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдаг талаар тайлбарлана.

Үйлчилгээг ашигласнаар та энэхүү нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Бүртгэлийн мэдээлэл: нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг.

Хүргэлтийн мэдээлэл: хүргэх хаяг, байршил, захиалгын дэлгэрэнгүй.

Техникийн мэдээлэл: төхөөрөмжийн төрөл, IP хаяг, аппликейшн ашиглалтын түүх.

3. Мэдээллийг ашиглах зорилго

Захиалга болон хүргэлтийн үйлчилгээг гүйцэтгэх, хянах.

Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, нэвтрэлтийг баталгаажуулах.

Үйлчилгээний чанарыг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх.

Хууль тогтоомжийн дагуу шаардлагатай мэдэгдэл хүргэх.

4. Мэдээллийг хуваалцах

Бид таны хувийн мэдээллийг зөвхөн хүргэлт гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээгээр холбогдох хүргэгч, түнш байгууллагатай хуваалцана.

Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарах, түрээслэхгүй.

5. Мэдээллийн аюулгүй байдал

Бид таны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нэвтрэлт, өөрчлөлт, задруулалтаас хамгаалахын тулд зохих техник, зохион байгуулалтын арга хэмжээг авдаг.

6. Таны эрх

Та өөрийн хувийн мэдээллийг харах, засварлах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй.

Бүртгэлээ устгах хүсэлтийг бидэнд доор дурдсан холбоо барих хаягаар илгээж болно.

7. Холбоо барих

Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:

И-мэйл: ebuuhia@gmail.com

logoWhite

Буухиа элч

Буухиа элч хүргэлтийн компани нь 2019 оноос хойш монголд гараас гарт түргэн шуурхай хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байна.

facebookcallyoutube

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 33-р хороо, 67-р байр, Б1 давхар

eBuuhai@gmail.com

7707 2002

© 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. eBuuhia.mn